Монгол Улс кибер аюулгүй байдлын чадавхаа бэхжүүлэхэд “Google Cloud“-тай хамтарна

2025 оны 9 сарын 22

Arslan.mn

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Google cloud”-ын кибер аюулгүй байдал хариуцсан захирал Малкольм Палморийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Э.Батшугар ЦХИХХЯ, Олон Улсын Харилцаа Холбооны Холбоо (ITU)-той хамтран зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт нь бүс нутгийн кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг бэхжүүлэх Монгол Улсын эрмэлзлийг тодорхой харуулсан гэдгийг онцолжээ.

Мөн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох судалгааг хийлгэсэн бөгөөд бодлого, стратегийн чиглэлээр Монгол Улс харьцангуй өндөр үнэлгээ авсан.

Харин стандарт, технологийн нэвтрүүлэлт, хүний нөөцийн чадавх, халдлага илрүүлэх ба урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцоо болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлд илүү анхаарал шаардлагатай байгааг илэрхийлсэн аж.

Цаашид Монгол Улс "Google Cloud"-тай хамтран кибер аюулгүй байдлын чадавх, хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх төсөл, санаачилга хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665511
0 эможи

keyboard_arrow_up