Төрийн өмчийн “Төрийн үнэт цаас хэвлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ариунгэрэл жилийн ₮500 саяын ОРЛОГОТОЙ, ₮862 саяын 2 ОРОН СУУЦТАЙ

2025 оны 9 сарын 04

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид  ТӨХК-иудын удирдлагуудын ХОМ-ийг хүргэж байгаа билээ. 

Учир нь Төрийн өмчит компаниудын захирлуудын цалин, хангамж хэт өндөр байгаа нь шударга хуваарилалтын зарчмыг зөрчиж байна гэх асуудал хөндөгддөг. Тиймээс Ерөнхий сайд захирлуудын цалин, хангамжийг компанийн ашиг, орлогод нийцүүлэн тогтоох ёстой гэсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад өгсөн юм. Энэ чиглэлийн дагуу тус байгууллага судалгаа хийж байна.

Тэгвэл энэ удаа “Эрчист Монгол” ХХК-ийн тэр дундаа Улсын бүртгэлийн ерөнхий газарын харьяа “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ариунгэрэлийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний орлого 2023 онд жилийн 122 сая төгрөгийн  байсан бол 2024 онд 500 сая төгрөгийн орлоготой болж, нэг жилийн хугацаанд 388 сая төгрөгөөр ӨСЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮500 сая 
Гэр бүлийн орлого: ₮53 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮530 сая
Орон сууц барилга байгууламж: ₮862 сая  /Орон сууц-2, Авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮49 сая  /Toyota, Vanguard, Hyundai, Stana маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮145 сая /Адуу-5, Үхэр-18, Үхэр-8/
Газар:₮105 сая /Эзэмших-538м2-1, Өмчлөх-1618м2-1 нийт хоёр газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮120 сая
Хадгаламж: ₮126 сая,    Бэлэн мөнгө: ₮27 сая
Авлага: ₮23 сая
Зээл:  ₮813 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665212
1 эможи

keyboard_arrow_up