Төрийн өмчит 44 компанийг удирддаг “Эрчист Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн ₮650 саяын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, ₮918 саяын АВЛАГАТАЙ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Одхүүг томилжээ.
Харин 2022–2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн нь “Эрчист Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдоод байгаа юм.
Тэгвэл төрийн өмчит 44 компанийг удирддаг “Эрчист Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮186 сая
Гэр бүлийн орлого: ₮109 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮71 сая
Орон сууц барилга байгууламж: ₮650 сая /Орон сууц-2, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая /Жийп болон туулах чадвар өндөр /
Мал аж ахуй:₮0 сая
Газар: ₮50 сая /Эзэмших-0.04га-1, Эзэмших-0.1508га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮10 сая
Хадгаламж: ₮7 сая
Авлага: ₮918 сая
Зээл: ₮240 сая гэж мэдүүлжээ.









