Г.Занданшатар: Данс хаадаг жишгийг больж, ЖДҮ-ИЙН ТАТВАРЫН АЧААЛЛЫГ багасгана

2025 оны 9 сарын 02

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна.  

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар  "Хүн төвтэй, иргэдийн төсвийг өргөн барилаа. Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Татварын ачааллыг бууруулах, тэр хэрээр төсвийн хязгааргүй тэлэлтийг анх удаа хязгаарласан төсөв өргөн барьж байна.

Иргэд санал өгөхдөө нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьдрах орчны аюулгүй-найдвартай байдлыг хангах, төсвийн зардлыг бууруулах, татварын ачааллыг багасгаж орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

  • Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан боловсролд хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилт тавьж байна. 
  • Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. 

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН.

  • Нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд 378.0 тэрбум төгрөг нэмж хуваарилна.
  • Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор тэдний 1.0 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэн 50 хувьд хүргэнэ. Сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг хүн 16 мянган төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авдаг байсан бол 40 мянгыг буцааж авна.

2027 оноос НӨАТ-ын 10 хувийг 100 хувь буцаан олгоно.

  • Эрчим хүчний салбарт ирэх онд 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 373.3 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 351.8 тэрбум нь гадаад зээл тусламжаар, 150 тэрбум төгрөг нь бондын эх үүсвэрээр санхүүжигдэнэ. 
  • Түүнчлэн ирэх онд ажлын ачаалалд нийцсэн багшийн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665158
0 эможи

keyboard_arrow_up