Г.Занданшатар: Нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд 378 тэрбум төгрөг зарцуулна

2025 оны 9 сарын 02

Arslan.mn

Ерөнхий сайд Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийхээ дараа мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР: "Эдийн засаг хүндрэлтэй үед бид иргэдийнхээ татварын дарамтыг бууруулж, төрийн оролцоог багасгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан төсөв өргөн барьж байна.

Тухайлбал,  Монгол Улсын 2026 оны төсвийн хуультай хамт НӨАТ -ын хуулийн төслийг өргөн барилаа.  Энэ хуулийн өөрчлөлтөөр 1 сая төгрөг хүртэлх сарын худалдан авалтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлж байна. Энэ нь иргэдийнхээ татварын дарамтыг бууруулах зорилготой.

Мөн Dparliament.mn-нд өнөөдрөөс эхлээд Татварын багц төслийг байршуулж, хэлэлцүүлж байна.

Татварын багц реформыг хийснээр нийт иргэд, бизнес эрхлэгчдийн татварын дарамтыг 3-4 их наядаар бууруулах юм. Татвар буурахаар төсөв хязгаарлагдаж, энэ хэрээр төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийнхээ орон зайг тэлж дэмжиж байгаа.

Монгол Улсын 2026 оны төсөв бол анх удаа ард иргэдийн оролцоотой боловсруулсан нээлттэй төсөв. Иргэдийн санаачлагаар эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн төлөө төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулахаар томъёолсон. Энэ утгаараа хүний хөгжлийг дэмжсэн төсөв болсон. Төсвийг хязгаарлаж хумьж байгаа ч хүний хөгжлийг дэмжсэн төсөв болж байна.

Нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд  378.0 тэрбум төгрөг нэмж хуваарилна.

Эдийн засгийн эрсдэлтэй үед хамгийн чухал зорилтуудаараа эдийн засгийг төрөлүүлж, уул уурхайн хэт хамаарлыг бууруулах, бага орлоготой бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн татварын орлоготой уялдсан төсвийг өргөн барьж байна.

Төсвийн тэлэлтийг хязгаарлаж байгаа нь цаашдаа инфляцийг хязгаарлаж, валютын ханшийг тогтвортой барихад чиглэнэ.

Үүнтэй хамт Үндэсний баялгийн сангаа арввижуулах, экспортын төрөлжилтийг нэмэгдүлэх, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг дэмжих үзэл санааг шингээсэн төсөв өргөн мэдүүллээ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
665150
1 эможи

Зочин
2025-09-02 11:40
6% iin orond ahmaduudiinha tetgberiig 1.5 say blgo arai dendu ahmaduudda doromjilj bn
keyboard_arrow_up