Э.Батшугар: ААН, 70 мянга гаруй иргэнийг банкны “Хар жагсаалт“-аас гаргах захирамж өнөөдөр гарлаа

2025 оны 9 сарын 01

Arslan.mn

Банкны хар жагсаалтыг халж буй талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр миний бие өргөн барьсан Зээлийн мэдээллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж аж ахуй нэгж болон иргэдийн хар жагсаалтыг арилгах тушаал гаргалаа.

Энэ тушаал нь зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч байгууллагад бүгдэд нь хамаарна гэж ойлгож болно.

Ингэснээр нийтдээ 70 мянган иргэн хар жагсаалтаас гарч байна гэж ойлгож болно.

Хар жагсаал гэдэг зүйл нь санхүүгийн ял. Тухайн хүн авсан зээлээ төлчихсөн байхад 6 жилээр хар жагсаалт гэж ялладаг байдал дуусгавар болж байна. Харин эсрэгээрээ зээлээ хугацаандаа төлөөд явсан тохиолдолд урамшуулдаг, оноог нь нэмдэг тогтолцоо руу шилжиж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665140
1 эможи

Зочин
2025-09-05 02:05
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Э.Батшугар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up