Г.ЗАНДАНШАТАР: Хүүхдийн уушгины эмнэлэг байгуулна

2025 оны 9 сарын 01

Arslan.mn

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2025.09.01/-нд болж байна.

Хуралдаанаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг юунд зарцуулах талаар хэлэлцэн, шийдвэрлэх юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оношилгооны тоног төхөөрөмж, Найрамдал зуслангийн засвар шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэж өгөх гэдэг санал ирсэн. Гэхдээ тус хоёр санал хангалтгүй гэж үзэж байна. Бид UNICEF-тэй ярилцаж байгаад уушгины эмнэлэг байгуулах саналтай байна.

Таван чиглэлд төр, хувийн хэвшил, UNICEF-тэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Тодруулбал, хүүхдийн эрүүл мэнд, шим тэжээлийн асуудал байна.

Улаанбаатар хотод сургуулийн доторх агаарын чанарын хэмжээ тав дахин муу байна гэдэг судалгаа гарчээ.

Сургууль, цэцэрлэгийн барилгын чанарт хийх мэргэжлийн хяналт шалгалт алдагдсанаас болж будаг, барилгын материал нь ийм хортой хэмжээнд байгаа гэдгийг UNICEF-ийн судалгаа тогтоосон байна. Иймд агааржуулалтыг зайлгүй хийх шаардлагатай байна.

Сургууль доторх агаарын чанар маш муу, уушгины хорт хавдар үүсгэгчийн хэмжээ 5 дахин өндөр байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оношлоогоо эмчилгээний төв, ЭХЭМҮТ-д хүүхдийн 33 нэр төрлийн эмгэгийг урьдчилан оношилдог аппарат авах асуудлыг шийдвэрлэсэн. Улаанбаатар хотод 51 сургууль уурын зуухаар халж байна. Үүнийг өөрчлөх төслийг хэрэгжүүлэхээр болсон" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665137
0 эможи

Зочин
2025-09-02 10:27
Хуухдийн эмнэлэг л гэнэ биздээ, уушиг, зурх гээд салгаад байх шаардлагагуй, эмнэлгийн хомсдолтой байж!
keyboard_arrow_up