2 жил дараалж Аудитын “сөрөг“ дүгнэлт авсан “Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттүвшин ₮110 саяын үнэлгээтэй 5 ГАЗАРТАЙ

2025 оны 8 сарын 27

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудал, гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээллэх үеэр "Хөтөлийн "Цемент шохой" компани 2 жил дараалж аудитын сөрөг дүгнэлт авч үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн тул хэвийн болгох хугацаатай үүрэг өгсөн гэдгээ мэдэгдэв.

Тэрээр, "Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт аудит хийхэд сөрөг дүнтэй гарсан. 14 хоногийн хугацаанд алдаа дутагдал, зөрчлөө арилгах үүрэг өгсөн. Тэд нэг төгрөг олохын тулд 1 төгрөг 7 мөнгөний зардал гаргаж байна. Ийм байж болохгүй. Бусад цементийн үйлдвэр орлоготой, ашигтай ажиллаад байхад манай улсын үйлдвэр мөн л ашигтай ажиллах боломжтой." гэв.

Тэгвэл аудитын сөрөг дүгнэлт авч үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн “Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттүвшингийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮158 сая
Гэр бүлийн орлого: ₮8 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮155 сая  /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮130 сая  /Toyota, Prado 150  маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮40 сая /Хурдан удмын адуу-7/
Газар: ₮110 сая /Эзэмших-1314м2-1, Эзэмших-1628м2-1, Эзэмших-700м2-1, Өмчлөх-699м2-2 нийт 5 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0 сая
Хадгаламж: ₮36 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮78 сая гэж мэдүүлжээ.

Д.Баттүвшин нь 2024 оны хоёрдугаар сараас “Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон  ажиллаж буй.

Тэрээр “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн хамаатан гэдгээ энэ албан тушаалд очсон гэдэг. Тодруулбал, “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн нагац эгч Л.Оюундарийн бага хүү нь юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665064
0 эможи

Эх сурвалж
2025-08-28 09:14
Хамгийн айр нь НАРАНБААТАР ШИЛЭН ЦОГОО БАТТҮВШИН НАР НЬ ҮЕЭЛҮҮД шүү дээ
Жов жов
2025-08-28 02:32
Наранбаатарынхаа бөгсийн ухаад байсан нөгөө хэсэг нөхөд, төмөр өргөдөг Угтахбаяр бил үү тэдний хэсэг нөхөд удирдлагад орчихсон дампууруулж байгаа юм байна лээ шүү дээ.Дарваан хар Хөтөлийн үйлдвэрүүдээс савраа тат новшоо.
Хэдэн төгрөгөөр худалдагдав сэтгүүлчээ
2025-08-27 22:24
Энэ хүмүүсийн хэдэн онд хаана газар авсан нь чухал болохоос биш хэдэн газар ямар үнэлгээтэй вэ гэдэг нь онц зүйл биш. Яагаад үнэ бичиж мөнгө угаалтын эхний алхамыг дэмжиж тархи угаалт нийгэмд өгч байгаагаа тайлбарлаач сэтгүүлчээ . Хэн үнэ тавь гэж шахаанд ороод байна. Үнэ бичиж байгаа чинь сонин байна шүү. 110 сая үнэтэй газар нь хаах нь байна
Зочин
2025-08-27 22:20
Л.Наранбаатар л менежмент сайтай бас ч ажилчдын амьжиргааны түвшин дээшлүүлсэн арга хэмжээтэй бсан юмаа . Гэтэл ардчиллалын болон МАН. н хэдэн суганы үснүүд шүлсээ үсчүүлсээр огцруулсан
Иргэнээс
2025-08-27 19:42
Энэ хүнээс их өөрчлөлт харахдаа нэмэргүй зузаан хөрөнгөтөн байна...
Иргэдээс
2025-08-27 19:40
Өмнөх захирал асан Наранбаатар арай өнгөлөг байсан юм биш үү.ТӨБЗГ-н Цэнгэл таны бодол юу байна.Энэ МАН-н шахааны хэсэг нөхөд ирээд будаа болгож байгаа юм биш үү л гэж харагдах юм.Яасан үйл лайтай үйлдвэр юм бэ.
keyboard_arrow_up