“Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлант орох оронгүй, автомашингүй ч ₮1 тэрбумын АВЛАГАТАЙ, ₮76 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ
Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд шуугиан тарьсан нэгэн мэдээ бол ТӨХК-иудын захирлуудын авдаг өндөр цалинтай холбоотой асуудал. Тодруулж хэлбэл зарим ТӨХК-иудын захирлууд 30 хүртлэх сая төгрөгийн цалин авдаг тухай мэдээлэл ил болсон.
Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид ТӨХК-иудын захирлуудын ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлантын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮97 сая
Гэр бүлийн орлого: ₮31 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮252 сая
Орон сууц барилга байгууламж: ₮500 сая /Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮370 сая /Хонь-200, Адуу-217, Хурдан удмын адуу-20, Үхэр-30/
Газар: ₮76 сая /Эзэмших-561м2-1, Эзэмших-562м2-1, Эзэмших-699м2-3, Эзэмших-700м2-1 нийт 6 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮83 сая
Хадгаламж: ₮17 сая
Авлага: ₮1 тэрбум
Зээл: ₮204 сая сая гэж мэдүүлжээ.









