3 газраас “давхар цалин“ авдаг гэх Монголын Хөрөнгийн биржийн Б.Дөлгөөний орлого нь ₮57 саяар НЭМЭГДЖЭЭ

2025 оны 8 сарын 21

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид ТӨХК-иудын удирдлага нарын ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа ”Монголын хөрөнгийн бирж” ХК -ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Б.Дөлгөөний ХОМ-ыг хүргэж байна.

Тэрээр өмнөх Засгийн газрын үед буюу 2025 оны 1 дүгээр сард Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түүнийг томилогдсон.  Гэтэл тэрээр удирдлагын ажил авсан цагаасаа хойш хувийн амбиц, алдар нэрийн араас улайран хөөцөлдөж, хаана л хурал, форум юу л таарна сэдэв голохгүй нэр, зургаа даруулан явж харагддаг.

Түүгээр ч үл барам МХБ-ийн үндсэн хуульчид нь өдөр тутмын ажлаа хэвийн явуулж байхад тэрээр гаднаас хуулийн фирм байршуулж байгууллагын дотоод мэдээллийг ашиглуулаад зогсохгүй,  НИТХ-ын сонгуульд өөрийнх нь сошиал сувагт видео, текст оруулж ажилласан багийнхнаасаа биржид ажиллуулан цалинжуулж, биржийн ажилтан мэт дуртай цагтаа орж гардаг гэх шүүмжлэлд ч өртөөд авсан.

Хамгийн ноцтой нь, гурван давхар дээлтэй болсон НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн нь биржийн удирдлага болмогцоо өөрийнхөө цалинг өмнөх удирдлагын цалингаас 4 дахин өндөр буюу 20 сая төгрөг болгуулаад зогсохгүй, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2025 оны 03 дугаар сард буюу МХБ-ийн ГЗҮТОГ-ээр томилогдсоноос хойш ажилд оржээ. Ингэхдээ  “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй гэх мэдээлэл бий.

Товчхондоо, тэрбээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг улс төрийн карьер ахих шат дамжлагаа болгон ашиглаж, улс төрийн ашиг хонжоондоо хэрэглүүр болгон ашиглах болсон энэ.

Arslan.mn

Тэгвэл  НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн орон сууцны корпорацийн ТУЗ-ийн гишүүн, МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг нийт 3 газраас давхар цалин авдаг Б.Дөлгөөний 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний орлого нь 69 сая төгрөгөөс 126 сая төгрөг болж, нэг жилийн хугацаанд 57 сая төгрөгөөр ӨСЖЭЭ. Энэ бол зөвхөн ХОМ мэдүүлсэн хөрөнгө төдий...

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮126 сая
Гэр бүлийн орлого: ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮699 сая  /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл:  ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮15 сая  /Өмчлөх-528м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮29 сая
Хадгаламж: ₮31 сая     
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮89 сая гэж мэдүүлжээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг улс төрийн амбицаа тэжээдэг дамжлагаа болгож буй Б.Дөлгөөнд хариуцлага асуудал яригдахгүй юм уу? Сангийн яамнаас асууя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664930
0 эможи

Зочин
2025-08-21 12:18
лалрууд нь ингэж явахад мань мэт нь хөнгөлөлттэй зээл, ногоон зээлд хамрагдаж ганц хашаа байшинтай болчих гэж явах юмдаа
keyboard_arrow_up