Н.УЧРАЛ: Хилээр нэвтрүүлэх бараанд тавьдаг даргын гарын үсэгтэй журмыг өөрчлөх ЦАХИМ СИСТЕМ бэлэн болсон

2025 оны 8 сарын 20

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн /2025.08.20/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр " Сайн мэдээ гэвэл долоодугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 19-ний хооронд, нэг сарын хугацаанд өмнөх саруудын дунджаас 30 хувиар нүүрсний экспорт нэмэгдэж, нийт 8.4 сая тонн нүүрс экспортолсон.

Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний биржээр долоодугаар сард 2 сая 963 мянган тонн нүүрс арилжаалсан бол наймдугаар сарын 19-ний байдлаар 2 сая 470 мянган тонн нүүрс арилжаалагдсан байна. Энэ үзүүлэлтүүд нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр нь гэж хэлж болно.

Төсвийн хүрээний мэдэгдэлд энэ онд 80 сая тонн нүүрс, ирэх онд 85 сая орчим тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Мөн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хүнд суртлыг багасгах алхмууд хийгдэж байна. Одоо олон зөвшөөрөл нэхэж, бичиг баримт бүрдүүлж, цохолт хийлгэж, тамга даруулдаг удаан процесс хувийн хэвшилд дарамт болдог байсан. 

Хилээр нэвтрүүлэх бараанд тавьдаг даргын гарын үсэгтэй журмыг өөрчлөх ЦАХИМ СИСТЕМ бэлэн болсон. Ингэснээр ГЕГ, Татварын ерөнхий газар, Боомтын захиргаа, ХХЕГ хоорондоо мэдээлэл солилцдог болно.

Ингэснээр цахимаар мэдээлэл солилцож, шат дамжлага бууруулах боломж бүрдэнэ. Энэ журмыг наймдугаар сарын 31-ний дотор батална." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664917
0 эможи

keyboard_arrow_up