НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ЗГ-аас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
							 2025 оны 8 сарын 20						
						
					
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар:
- “Экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
- “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэх аж.
Мөн:
- Монгол Улсын Ерөнхий сайд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан талаар
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангийн талаар
- 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангид заах гадаад хэлний боловсролын талаар
- Боловсролын цахим шилжилтийн талаарх асуудалтай танилцах юм байна.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								664904
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр