Сарын ₮4 саяын цалинтай гэх П.Наранбаяр жилийн ₮128 саяын ОРЛОГОТОЙ, ₮265 саяар үнэлэгдэх 3 ГАЗАРТАЙ
Цалингаа 50-аас доошгүй хувиар нэмэхийг шаардан Боловсролын яамны гадаа жагсаж буй багш нарын төлөөлөлтэй өчигдөр Боловсролын сайд П.Наранбаяр уулзаж, санал солилцсон.
Энэ үеэр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Үндсэн цалингаа нэм. Өнөөдөр улсын сургуулиуд нийгмийн даатгалд өртэй, багшийн эрүүл мэндийн зардал тавигдаагүй байна. Хичээл сургууль эхлэх гэж байхад энэ асуудлаа цэгцэлж чадахгүй юм бол монголын багш нар гудамжинд гарна. Ажлаа хаяна” гэж байв.
Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн цалингийн талаар тайлбар хийжээ. Тэрбээр, "Миний үндсэн цалин сарын 4'040'840. УИХ-ын тухай хуульд заасны дагуу сайд нар УИХ-ын гишүүний цалинг нэмэлтээр авдаггүй. УИХ-ын тухай хуульд заасанчлан:
42.9. "Гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол Засгийн газрын гишүүний цалин хангамжийг авах бөгөөд Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаатай холбоотой төсөвт туссан бусад зардлыг захиран зарцуулах эрхтэй" гэж заасны дагуу цалин бодогддог" гэжээ.
Тэгвэл иСарын ₮4 саяын цалинтай Боловсролын сайд П.Наранбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮128 сая
Гэр бүлийн орлого: ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого:₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮750 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮700 мянга /Toyota, Prado 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮265 сая /Эзэмших-660м2, Эзэмших-699м2, Эзэмших-700м2 нийт 3 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮16 сая
Хадгаламж: ₮10 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









