П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад тараана
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болов.
Энэ үеэр Боловролын сайд П.Наранбаяр "2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 мянга орчим хүүхэд суралцана. Ерөнхий боловсролд 800 гаруй мянган орчим хүүхэд суралцах болсон нь өнгөрсөн жилээс 30 мянга орчмоор нэмэгдсэн үзүүлэлт.
Үүнээс үүдэн сургуулийн анги танхим түрээслэх санхүүгийн асуудал тулгамдаж байна. Нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэхэд 32.9 тэрбум төгрөг зарцуулна. Есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл 14.3 тэрбум төгрөгийн түрээсийн байрны зардал гарна.
Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай Ерөнхий боловсролын долоон сургуулийн барилга, 400 орны хүчин чадалтай таван цэцэрлэгийн барилга, 280 ортой нэг цогцолбор, хоёр дотуур байрны барилга ашиглалтад орсон.
Мөн энэ хичээлийн жил бага ангийн сурах бичгийг шинээр хэвлэж есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргэнэ.
Цаашлаад сургууль, цэцэрлэгийн багшийн 4000 гаруй орон тоог дадлагын оюутан, тэтгэвэрт гарсан багш нарыг цагаар ажиллуулан нөхнө. Багш нарын хангалтыг нэмэгдүүлэхийн тулд үндсэн цалинг нэмэх шаардлагатай" гэв.









