Шинэ албан тушаалд яригдаж буй УБТЗ-ын дарга Х.Хэрлэн жилийн ₮620 саяын ОРЛОГОТОЙ, ₮1,7 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонг өөрчилж магадгүй байгаа талаар мэдээлэл гараад буй.
Тодруулбал, түүний оронд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнийг сэлгэн ажиллах өндөр магадлалтай гэх мэдээлэл бий.
Тэгвэл шинэ албан тушаалд очиж магадгүй Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр, анх УБТЗ ХНН-ийн даргаар томилогдоход буюу 2021 онд нэг жилийн орлогоо 92 сая гэж мэдүүлж байсан бол 2024 онд 620 сая болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮620 сая
Гэр бүлийн орлого: ₮43 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮792 сая /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮650 сая /Mercedes Benz, G 500 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮55 сая /Эзэмших-699м2, Эзэмших-700м2 хоёр газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮425 сая
Хадгаламж: ₮1,7 тэрбум
Авлага: ₮0 сая
Зээл: ₮1 тэрбум гэж мэдүүлжээ.
Түүний хувьд 2021 оны арваннэгдүгээр сараас хойш Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргаар томилогдон ажиллаж байгаа билээ.









