БОУАӨЯ-ны ТНБД-аас чөлөөлөгдсөн Ц.Уртнасан ₮1,5 тэрбумаар үнэлэгдэх 4 ОРОН СУУЦ, ₮177 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 8 сарын 15

Arslan.mn

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, энэ сард цаг уур орчны шинжилгээний газрын ажилчдаас "шилдэг боловсон хүчнийг үндэслэлгүй халлаа" гэх гомдол ирүүлж, олны шүүмжлэлийг дагуулж байсан. 

Тэгвэл тус зөрчилтэй холбогдуулан  Ц.Уртнасанг ажлаас нь чөлөөлсөн байна.

Тэгвэл үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн Ц.Уртнасангийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮32 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮47 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая 
Орон сууц барилга байгууламж: ₮1,5 тэрбум /Орон сууц-3, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮400 сая / Lexus 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮19 сая /Адуу-3, Үхэр-5, Хонь-20/
Газар: ₮20 сая /Ашиглах-399м2, Ашиглах-499м2 хоёр газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮57 сая
Хадгаламж: ₮177 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан билээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664845
0 эможи

Зочин
2025-08-18 08:34
үнэхээр хурдан баяждаг юм байна. Өмнөговийн энэ гахай өмнөговьд орлогч, нийгмийн даатгалын дэд дарга зэрэг зөвхөн төрийн албанд 2-о эгнээнд ажиллаж байсан. нэг өдөр бизнес хийж үзээгүй хүн зүгээр л хэдэн орон сууц, зуун саяар тоологдох хадгаламжтай тэрбумтан байдаг юм байнан.
Зочин
2025-08-15 10:26
Миний монгол орон ямар сайхан юм бэ ёстой гэрлийн хурдаар тэр бумтан болчихдог дэлхийн тэр бумтангууд унаж босож зовж зүдэрч зуун да жин тэр бумтан болдог байхад гэвч тэд улс орныг тэжээж л бид ч хүртэж бна даа Самсунг гээдл цуврах биз гайхалтай тэр бумтан зөвхөн манайд
keyboard_arrow_up