Засгийн газар: ЭМДС-ийн асуудлыг хэлэлцэж байна
2025 оны 8 сарын 13
Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр /2025.08.13/ өглөө 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- “Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл
- “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил/
- “Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Бусад асуудал
Түүнчлэн дараах асуудлуудыг танилцуулна. Үүнд:
- Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон ажлын явцын талаар
- Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах арга хэмжээний талаар
- Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн барилгын ажлын явцын талаар
- Монгол Улсын Ерөнхий сайд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан талаар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664814
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс