ТАЙЛБАР: Олон улсын чанартай хурал зохион байгуулахын тулд цаасгүй хурлын өрөөг бий болгож, хүзүү амраагчтай сандал зэргийг авсан гэв

2025 оны 8 сарын 13

Arslan.mn

Боловсролын яам өнгөрсөн дөрөвдүгээр сард  нэг тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийн тендер зарлаж, гүйцэтгүүлсэн нь анхаарал татаад байна.

Тодруулбал, уг тендерээр, албан хэрэгцээнд мэргэжлийн камер дрон, гэрэл зургийн аппарат, цаасгүй төхөөрөмж буюу хуралд хэрэглэх дэлгэц, чанга яригч, процессор, проектор, цаасгүй хурлын өрөөнд зориулж суухад зориулсан ширээ, хүзүү амраагчтай налуу градуст тохируулах буюу нурууны байрлалд тохируулсан арьсан бүрээстэй дугуйтай сандал зэргийг худалдан авчээ.

Тэгвэл энэ асуудлаар Боловсролын яамнаас дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр, "2025 оны улсын төсвийн хүрээнд Боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан.  Гэрээний дагуу цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.

Боловсролын цахим шилжилтийн хүрээнд олон улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах нөхцөлийг хангах, цаасгүй хурлын өрөөг бий болгож, цахимаар үйл ажиллагаа явуулах, төсвийн хэмнэлт бий болгох, серверийн ачааллыг бууруулах зэрэг олон талын үр ашигтай юм" гэжээ.

Угтаа бол П.Наранбаяр тоног төхөөрөмж шинэчлэхэд хийсэн тэрбум төгрөг нь 7000 хүүхэд сууж хичээллэх, 200 ангид зориулалтын ширээ сандал авах төсөвтэй тэнцүү мөн шүү дээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664810
1 эможи

Зочин
2025-08-14 14:25
Ер нь бол ийм өрөөтэй байж л орчин үед ажил явах байх доо. Технологийн хөгжил их урагшилсан шүү.
keyboard_arrow_up