Г.Занданшатар: Төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь хөрөнгө оруулалтыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй

2025 оны 8 сарын 12

Arslan.mn

2026 оны төсвийн төсөлд E-Mongolia болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгаас үзвэл өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй иргэн саналаа өгснөөс боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлаар хамгийн олон санал иржээ.

Төсвийн үр ашгийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэсэн асуулгад 18395 иргэн төсвийн хэт тэлэлтийг бууруулах нь оновчтой шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102623 иргэн саналаа өгcөн байна. 2026 оны төсвийн бодлогыг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг салбарт чиглүүлэх ёстой гэж олонх нь үзжээ.

Харин нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам, барилга зэрэг салбарт төсвийн хэмнэлт хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна. Төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого нэн тэргүүнд хэрэгжүүлэх, аль салбарын хөрөнгө оруулалтыг 2026 онд тэвчих, татварын шинэчлэлд ямар зарчим баримтлах зэрэг асуултад иргэд саналаа идэвхтэй ирүүлсэн байна.

Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн төслийн боловсруулалтын явцыг мэдээлэв. Тэрбээр, 2026 оны төсөв хүний хөгжлийг дэмжих, боловсролд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулж байна. 2026 оны улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирсэн. Үүнд 11,3 их наядын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгааг тодотгон хянаж 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ гэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх нь авлигыг бууруулах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, хүний хөгжлийг дэмжихэд бодитой ахиц гардгийг онцлов. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын гишүүн бүр санаачилгатай ажиллаж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах шаардлагатай гэв. Нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн шинэчлэл хийх бодлого яаралтай боловсруулж ажиллахыг салбарын сайд нарт үүрэг болголоо.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664791
1 эможи

Түвшинбат
2025-08-12 17:23
дэмжиж бна
Чулуунчимэг
2025-08-12 17:19
Татварын хэмжээг бууруулах нь тун зүйтэй санал шүү ядарсан иргэдээ жаахан ч гэсэн дэмжих эх оронч санаачлага байна бас НӨАТ Татварын буцаан олголтын мөнгөн дүн хэмжээг 5% хүргэх хэрэгтэй
Цэрэнбалжид Оросоо
2025-08-12 17:05
Demjij bna
Мөнхчимэг Цэрэндолгор
2025-08-12 16:45
Demjij bna buulga
Tulgaa
2025-08-12 16:36
Дэмжиж байна
Түвшинбат Ариунаа
2025-08-12 16:32
Tatwariig buuruul demjij bna
Tuya
2025-08-12 15:41
Ндш, хүн амын татвар болиоо бүх татвар бууруул дэмжиж бн
Даваажаргал Хатиган
2025-08-12 15:12
Зөв дэмжиж байнө
Батырхан
2025-08-12 15:07
Зөв бууруулах хэрэгтэй
цэндсүрэн
2025-08-12 15:02
Бууруулах хэрэгтэй
Ganaa
2025-08-12 14:11
Татвараа бууруулах нь зүйтэй.
Ганцэцэг
2025-08-12 14:09
Татрваа бууруулах нь зүйтэй.
Г.Билгүүн
2025-08-12 14:00
Татвараа бууруулна уу ард иргэд чинь туйлдаж байна
Одмаа
2025-08-12 13:54
Татвар бууруулахыг дэмжиж байна
Mendsaihan Xishigbadrah
2025-08-12 13:53
Татвар бууруулахыг дэмжиж байна
Зочин
2025-08-12 13:31
Татвар бууруулахыг дэмжиж бна
Цэрэндорж. Цэрэннамжир
2025-08-12 13:09
Бууруул
Цэрэндорж Цэрэннамжир
2025-08-12 13:08
Бууруул
Эх оронч хүү
2025-08-12 13:07
Татварын хэмжээг бууруулах нь тун зүйтэй санал шүү ядарсан иргэдээ жаахан ч гэсэн дэмжих эх оронч санаачлага байна бас НӨАТ Татварын буцаан олголтын мөнгөн дүн хэмжээг 5% хүргэх хэрэгтэй
Amarbayar
2025-08-12 13:07
Buuruul
Зочин
2025-08-12 12:44
Demjii shd ugaasaa gsn shuu
Зочин
2025-08-12 12:43
Demii shd ugasa
Батхишиг
2025-08-12 12:42
Demjij bn
Tuvshuu
2025-08-12 12:40
Buulga
Отгонпүрэв
2025-08-12 12:20
Татварыг бууруулах хэрэгтэй
П.Бямбажав
2025-08-12 12:14
олон мянган үүнийг л хүлээж байгаа буулгах нь зөв хэдэн эрх мэдэлтнүүдийг тансаглуулж ханлаа шдээ одоо болих хэрэгтэй
Зочин
2025-08-12 12:06
Татвар бууруулах хэрэгтэй
Энхзул
2025-08-12 12:03
Татвараа бууруулах хэрэгтэй
Энхзул
2025-08-12 12:03
Татвараа бууруулах хэрэгтэй
Ganchimeg
2025-08-12 12:02
НДТатвараа бууруулаачээ арай л бна
Болормаа Лхагвасүрэн
2025-08-12 11:59
Tatwar bagasgah
Эрдэнэцэцэг
2025-08-12 11:56
Татвараа бууруулах хэрэгтэй шүү
Ц.Золжаргал
2025-08-12 11:49
Бууруул дэмжиж байна
Дуламсүрэн
2025-08-12 11:44
Татварыг бууруулах өгч
E.Ainur
2025-08-12 11:43
Demjij bna
Болортуяа Ариунболд
2025-08-12 11:26
Зөвөө татвараа буулга
У. Билгүүн
2025-08-12 11:12
Demjij bn buulgax xeregtei
suhbat
2025-08-12 11:10
buuruulsan zow shuu
Tumurbaatar
2025-08-12 11:06
Buruul
Номинэрдэнэ Туул
2025-08-12 10:52
Buuruul
Батжаргал Нарантуяа
2025-08-12 10:50
Buuruul
Алтангэрэл.Даваацэцэг
2025-08-12 10:35
Дэмжиж байна
Baasanhuu
2025-08-12 10:35
Demjij bn buulgah heregtei
И.Гэрэлмаа
2025-08-12 10:25
Хүн амын татвар болиоочээ ндш бууруулаачээ
Энхсүрэн Байгал
2025-08-12 10:21
Дэмжиж бна
keyboard_arrow_up