Сарын ₮30 саяын цалинтай гэх Г.Ёндон “Эрдэнэт“ үйлдвэрийн захирал болсноор жилийн орлого ₮31 саяас ₮620 сая болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ
Төрийн өмчит компанийн захирлуудын хамгийн өндөр цалин 20-30 сая төгрөг бөгөөд уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Г.Ёндон нар хамгийн өндөр буюу сард 30 сая төгрөгийн цалин авч байна.
Засгийн газар төрийн өмчит компаниудын удирдлагын цалинг шат дараатай бууруулах бодлого хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдээд буй. Тухайлбал, "Эрдэнэт" ТӨҮГ-ын захирал Г.Ёндонгийн ₮30 саяын цалинг 4,5 сая болгож бууруулах юм.
Тэгвэл сарын ₮30 саяын цалинтай “Эрдэнэт“ үйлдвэрийн захирал Г.Ёндонгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний жилийн орлого буюу цалин "Эрдэнэт" үйлдвэрийн захирал болсноор 31 сая төгрөгөөс 620 сая орчим төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд хадгаламж нь 332 саяас 720 сая төгрөг болж нэмэгдсэн гэж мэдүүлжээ.Энэ бол зөвхөн ХОМ-т мэдүүлсэн л орлого, хөрөнгө төдий...
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮620 сая /УУХЯ-ны сайд албан тушаалтай байх үед буюу 2021 онд ₮31 сая/
Гэр бүлийн орлого: ₮7,6 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮640 сая /Орон сууц-2, Авто граж-2/
Тээврийн хэрэгсэл: ₮25 сая / Toyota, Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮45 сая /Эзэмших-700м2 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮35 сая
Хадгаламж: ₮720 сая Бэлэн мөнгө: ₮42 сая
Авлага: ₮11 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Эргэн сануулахад, Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэдгээр хэвлэлээр олны шүүмжлэлд өртөж байсан удаатай.









