Хоёр шатны шүүхээр ялагдсан Ц.Анандбазар МТҮП-ын талбайг чөлөөлж өгөхгүй хэмээн УДШ-д ханджээ

2025 оны 8 сарын 11

Arslan.mn

Монголын толгой баян Ц.Анандбазарын эзэмшлийн "Өргөө-2" кино театр нь Мэдээлэл технологийн үндэсний паркад олон жилийн турш үнэгүй шахуу түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байжээ. Үнэгүй шахуу хэмээн тодотгосны учир нь нэг мкв нь 8,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан аж.  

Өнөөдөр төвийн А зэрэглэлийн байршилд нэг мкв үйлчилгээний талбайн түрээс 80,000 төгрөгөөс эхэлж байна. Гэтэл зах зээлийн ханшаас 10 дахин бага үнээр 20-иод жил түрээсэлжээ. 

Улмаар МТҮП-аас өөрийн эзэмшлийн 2526 мкв талбайг хуул бусаар эзэмшиж байгааг зогсоож, суллаж өгөхийг шаардан, шүүхэд ханджээ. Хоёр ч шатны шүүхийн шийдвэрээр Ц.Анандбазарын Нью Тур Сафарис ХХК-ийн буруу хэмээн тогтоож, нэхэмжлэгч талын зөв хэмээн шийдвэрлэсэн талаар өмнө бид удаа дараа мэдээлж байсан.

Гэтэл хоёр шатны шүүхээр ялагдсан Ц.Анандбазар МТҮП-ын талбайг чөлөөлж өгөх нь битгий хэл, суллаж өгөхгүй хэмжээн Улсын Дээд шүүхэд хандсан гэнэ. 

 Тухайн газар нь засвар хийж, хаягаа хадан үйл ажиллагаагаа эхлүүлж, илтэд хууль зөрчиж байна. 

Ц.Анандбазарт хууль үйлчилдэггүй юм уу?

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664778
1 эможи

Зочин
2025-08-12 22:21
Базар шуналаас Жуковын хойд талын газрыг аваачээ дуурэг хотын удирдлагуудаа
Зочин
2025-08-11 21:05
нийслэлийн хөрөнгийг үнэгүй цусалж баяжсан
Ц.Анандбазар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up