Сарын ₮56 саяын цалинтай гэх “Удирдлагын академи“-ийн Д.Сүрэнчимэгийн орлого нь ₮32 саяас ₮151 сая болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 8 сарын 11

Arslan.mn

Монгол Улсад хууль, дүрэм дабль стандарттай хэрэгжээд байна уу гэлтэй. Ил цагаан баримт, нотолгоотой зөрчил, асуудал байсаар байхад нүдээ аниад, чихээ таглаад өнгөрдөг дарга нар Монголд л байна.  Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Удирдлагын академийн Д.Сүрэнчимэгтэй холбогдох хэд хэдэн асуудалд хариу өгөлгүй, ажилчдынх нь санал гомдлыг үл ойшоон 2025 онд нэг тэрбумын төсөвтэй байсныг 6 тэрбум болгон нэмэж өгсөн талаар бид өмнө нь удаа дараа мэдээлсэн. 

Энэ талаар өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилох үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан чуулган индэр дээрээс " Би Аудитын өмнөх даргад хүсэлт өгөөд шийдүүлж чадаагүй явж байна. Энэ "Удирдлагын академи" гэж статус нь ойлгомжгүй байгууллага байдаг юм. Нэг харахад сургууль ч юм шиг. Нөгөө харахад төрийн өмчит компани ч юм шиг. Нэг гараараа оюутнуудаас төлбөр авдаг. Нөгөө гараараа улсын төсвөөс татаас авдаг байгууллага бий. Энэ байгууллагын статусыг нэг тийш нь болгож өгөөч ээ, аудитын үйл ажиллагаа явуул өгөөч ээ гэсэн хүсэлтийг өмнөх удирдлагад тавьсан. Айсан уу, яасан нь мэдэгдэхгүй алга болсон.

Учир нь тэр байгууллага санхүүгийн томоохон зөрчилд орсон гэсэн мэдээллийг доторх ажилтан, алба хаагчид нь байнга хэлж байгаа. Захирал нь сард 56 сая төгрөгийн цалин авч байна. Төсвийн сахилга батыг маш ихээр зөрчсөн ийм асуудал үүссэн.

Тийм учраас та очоод, Үндэсний аудитын газраас Удирдлагын академи гэдэг байгууллагын статусын асуудалд нэг аудит хийж өгөөч. Зөвхөн дарга нарт зориулсан академи байна." гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Гэтэл өнөөдөр хүртэл энэ асуудлаар ЗГХЭГ-ынхан, Үндэсний аудитын газрынхан ч таг шиг...

Тэгвэл Төсвийн мөнгө буюу татвар төлөгчийн мөнгөөр тоглож суугаа Удирдлагын академийн Д.Сүрэнчимэгийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний орлого, тус академийн захирал болсноос хойш 4 жилийн дотор 32 сая төгрөгөөс 151 сая орчим төгрөг болж нэмэгдсэн гэж мэдүүлжээ. Энэ бол зөвхөн ХОМ-т мэдүүлсэн л орлого, хөрөнгө төдий...

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮151 сая  /2020 онд ₮32 сая/
Гэр бүлийн орлого: ₮3 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая 
Орон сууц барилга байгууламж: ₮386 сая /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮32 сая / Toyota, RAV 4 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮5 сая /Эзэмших-600м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮55 сая
Хадгаламж: ₮139 сая
Авлага:  ₮29 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664775
1 эможи

Зочин
2025-08-12 15:22
Энэ бас нэг бузар авгайг зайлуулаач завшсан мөнгийг нь төлүүлэх хэрэгтэй
Зочин
2025-08-11 19:53
Tsunx barigch belddeg ene balai gazriig tatan buulga!
Зочин
2025-08-11 17:03
Энэ хулгааач авилга хуйвалдааан бэлтгэдэг гэдэг дэээр үеииин хогииии сургуулиаааа 10 жилииин сургуууль болгооочэээээ
Зочин
2025-08-11 15:45
Ямар ч шаардлагагуй энэ академийг татан буулгаж, хэмнэлт хийнэ уу. Терийн емчийн их сургуулиудыг уэгцлэв Ямар ч шаардлагагуй энэ академийг татан буулгах, терийн емчийн их сургуулиудын мэргэжлийн давхцлыг арилгаж, цомхотгох хэрэгтэй!!!
зочмн
2025-08-11 13:00
Энэ ёстой бүтэхгүй хүүхэн
Удирдлагын академи

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up