Төсвийн хөрөнгийг тойрогтоо зарцуулагч, орон сууц, машин байхгүй гэж ХОМ-тээ тоочсон Б.Чойжилсүрэн ШИНЭ ОРОН СУУЦТАЙ болжээ
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долдугаар сарын 30-нд Увс аймгийн 100 жилийн ойн наадмын үеэр телевизийн шууд дамжуулалтын үеэр "Улаангомын цэнгэлдэх, төв замын гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэхэд миний багцаас ₮2 тэрбумыг зарцуулсан" гэж ярьсан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Улмаар түүнийг огцоруулж, хариуцлага тооцохыг шаардаж буй.
Учир нь түүний багцаас гарсан ₮2 тэрбумын ажил Эрчим хүчний салбарын энэ оны төсвийн төвлөгөөний дунд байсангүй.
Тодруулбал, 2025 онд шинээр эрчим хүчний дулааны станц барихаар дээрх төсвөөс ₮74 орчим тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн. Тухайлбал Завхан аймгийн Улиастай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Хэнтий аймгийн Хэрлэн, Төв аймгийн Сэргэлэн, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Төв, Өвөрхангай, Говь-Алтай аймаг (хот болон сумын нэр дурдаагүй), Улаанбаатар хотын Налайх дүүрэгт эрчим хүчний дэд бүтцийн ажил хийхээр төлөвлөжээ.
Энэ дунд Улаангомын төвийн гэрэлтүүлэг гэсэн нэг ч өгүүлбэр, нэг ч үг алга. Үүнээс үзэхэд ЭХ-ийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тодорхой болжээ.
Тэгвэл Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан Б.Чойжилсүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд 2022, 2023 онд өнгөрсөн жил 10 тэрбум 50 сая төгрөгийн орлоготой ч орон сууцгүй, машингүй. 9 тэрбум төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлж байсан. Гэтэл шинэчилсэн мэдүүлэгтээ 944 сая төгрөгийн нэг орон сууцтай болсон гэж мэдүүлжээ.
Мөн түүний өөрийн жилийн орлого нь 10 тэрбум төгрөгөөс 5 тэрбум болж буурчээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮5 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮57 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮944 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮236 сая / Lexus, 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮4 сая /Адуу-6/
Газар: ₮0сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮334 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









