Сарын ₮20-30 саяын цалинтай ХААБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Отгонбаяр цалингаа ХУДЛАА мэдүүлжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр "Алдагдал нь тэрбум тэрбумаар яригдаж байхад ТӨК-иудын захирлууд хэдэн арван сая төгрөгийн цалинтай байж таарахгүй. Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулна." гэдгээ мэдэгдэв.
ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдврийн талаар мэдээлэл хийх үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Эрдэнэс Монгол", Хөдөө аж ахуйн бирж, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, МИАТ зэрэг компаниуд хамгийн өндөр цалинтай бөгөөд гүйцэтгэх захирлууд нь сард 20-30 сая төгрөгийн цалин авч байна" гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулж буй.
Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/-ийн Гүйцэтгэх захирал сард 20-30 сая төгрөгийн цалинтай болж таарлаа.
Гэтэл тус биржийн цахим хуудаст тавьсан мэдээллээр бол Гүйцэтгэх захирал Х.Отгонбаяр нь сард 5,2 сая төгрөгийн цалин авдаг гэж мэдээллээ оруулсан байжээ.
Товчхондоо, ТӨХК-иудаас хамгийн өндөр цалинтэй Гүйцэтгэх захирал гэх Х.Отгонбаяр захирал цалингаа нуусан бололтой.









