ЗГ: “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын дэд төв болгохоор шийдвэрлэлээ
							 2025 оны 8 сарын 06						
						
					
Засгийн газрын өнөөдрийн (2025.08.06) ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа.
Ингэснээр:
- Жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломжтой болно.
 - Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна гэж тооцсон байна.
 
“Эрдэнэт медикал” эмнэлэг 2022-2025 онд 147,476 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 3551 хүн хэвтэн эмчлүүлжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								664721
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
