Согтуурсан үедээ танхайрч үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Б.Дүгэржав ₮379 саяын үнэлгээтэй 4 ОРОН СУУЦ, ₮975 саяын 3 ГАЗАРТАЙ
Өчигдөр /2025.08.05/ согтуурсан үедээ олон нийтийн газар танхайрсан гэх “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй.
Түүний хувьд энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан.
Тэгвэл согтуурсан үедээ танхайрч үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Б.Дүгэржавын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮400 мянга
Гэр бүлийн орлого: ₮44 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮288 сая
Орон сууц барилга байгууламж: ₮379 сая /Орон сууц-4/
Тээврийн хэрэгсэл: ₮442 сая / Land Rover V1, Volvo, 960, Том оврын ачааны машин-2, Honda, Fit нийт 5 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮185 сая /Адуу-68, Сайн үүлдрийн үхэр-10, Үхэр-23, Адуу-33, Үхэр-45/
Газар: ₮975 сая /Эзэмших-53га, Өмчлөх-0.36га, Өмчлөх-750м2 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮18 сая
Хадгаламж: ₮2 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









