Ажлын байрандаа архидан согтуурсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг чөлөөллөө
							 2025 оны 8 сарын 05						
						
					
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржав ажлын байрандаа архидан согтуурч, ажилчдаа хэл амаар доромжилсон бичлэг 8-р сарын 1-ний өдөр цахим орчинд цацагдсан.
Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 
Б.Дүгэржав нь энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
1
								
								
							
								
								
								
								664713
								
								
							1 эможи
						Зочин 
2025-08-05 17:35
Болж, болж. Ийм хэрэггүй, чадваргүй, цүнх баригчдыг ингээд сайхан зайлуулж л байх хэрэгтэй. 
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
