С.Бямбахорлоо: Хувийн хэвшлийнхэн цалин нэмж болдоггүй болсон. НДШ нь татаас, татвар болчихож

2025 оны 8 сарын 05

Arslan.mn

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд Г.Занданшатар уулзлаа.

Уулзалтад МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхим болон томоохон бизнес эрхлэгчид, санхүү, эдийн засгийн салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.

Энэ үеэр СЭЗИС-ийн профессор С.Бямбахорлоо "Хувийн хэвшлийнхан цалин хөлс нэмж болдоггүй болсон. Учир нь цалин нэмэх бол НДШ  нэмэгдээд явчихна.

Хувь хүн дээр хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр нь хязгаарладаг бол ААН, байгууллага хэдэн ч төгрөгийн цалин өгсөн түүнийх нь 13.5 хувийг шимтгэлд авдаг.

Эргээд төлсөн НДШ нь тэтгэвэр, эрүүл мэнддээ зарцуулагдах биш татаас, үлдсэн 70 хувиа тэжээх систем болчихсон. Тиймээс хамгийн түрүүнд НД-ын системд реформ хийх хэрэгтэй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664710
1 эможи

keyboard_arrow_up