Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна

2025 оны 8 сарын 05

Arslan.mn

Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэд 2-3 жил дугаарлаж байна.

Үүнийг шийдвэрлэхийн тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, зах зээлийн, эрэлт нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны шийдэл гаргаж энэ сарын 25-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Ажлын хэсэгт үүрэг болголоо. 

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийгнэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, орлогчоор нь /зөвшилцсөнөөр/ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж байна. 

Arslan.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн хүсэлт гаргасан иргэд 2-3 жил дугаарлаж, зээлийн ачаалал ихэссэн. Өмнө нь орон сууцжуулалтын үндэсний хорооны дэд даргаар ажиллаж байхдаа боловсруулсан орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой хувилбаруудыг Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр танилцуулсан.

Зах зээлийн, эрэлт нийлүүлэлт дээр оновчтой зохицуулалт хийх, санхүүжилт, хууль эрх зүйн орчны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны шийдэл гаргаж энэ сарын 25-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, миний бие дэд ахлагчаар ажиллана.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
664698
1 эможи

keyboard_arrow_up