100 жилээ тэмдэглэх гэж цахилгааны үнийг нэмсэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг ЭРГҮҮЛЭН ТАТ!

2025 оны 7 сарын 31

Arslan.mn

Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. "Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд орон нутаг болон улсын төсвөөс нийт 22 тэрбум төгрөг зарцуулсан, тэр дундаа эрчим хүчний салбарт зарцуулагдах ёстой 2 тэрбум төгрөгийг Увс аймагтаа  шийдвэрлэж өгсөн" гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрөө бахархан ярьсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлэв. 

Тодруулбал, Увс аймгийн цэнгэлдэх орчмын тог цахилгааныг татах 2 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцаас гаргажээ.  Гэтэл энэ мөнгийг өөрийн хувиасаа олгосон мэтээр Б.Чойжилсүрэн сайд бахархал болгон яриад зогсож буй.

Цахилгаан хангамж дүүрч гэхэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нутгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтыг хариуцах албан тушаалтан мөн гэж үү? Энэ бол маш том ашиг сонирхол биш гэж үү?

Угтаа бол өнгөрсөн сард гэхэд  ДЦС-3-т томоохон осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдээд зогсоохгүй, 50 МВт-ын турбогенератороо шатааж, олон тэрбум төгрөгийн алдагдал үүссэн. Энэ өвөлдөө шатсан турбогенератороо солих боломжгүй гэдгээ ч салбарынхан анхааруулж буй. Гэтэл Салбарын сайдад энэ бүхэн хамаагүй бололтой.

Товчхондоо, хэн сайн хулгайчийг сонгосон аймаг нь тансаг нааддаг, хэдэн төгрөг хулгайлж ирснээрээ ажлаа дүгнүүлдэг жишиг хэвийн үзэгдэл гэж үү. 

Төсвийн мөнгөөр тойргоо ивээн тэтгэдэг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг ЭРГҮҮЛЭН ТАТАЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ иргэд шаардаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664650
1 эможи

Зочин
2025-08-02 14:02
ичих нүүр гэж даанч алга даа ... пизда гэж :(
Зочин
2025-08-01 22:49
зарцуулсан 28 тэрбум нь татварт төлсөн бидний мөнгө шалгамаар бна төлүүлмээр бна
Зочин
2025-08-01 20:54
iim l hog shig amitan muu sanaa shunal hoer ni ard tumend mun ch ih gai boljiinodoo ene nowshiiig bur yaraltaigaar ogtsruulj turd uchruulsan hohirliu ni tuluuleh heregtei
Зочин
2025-08-01 11:31
Түүхийг мушгиж 100 жил тэмдэглэнэ, эрчим хүчний салбарт зарцуулах 2,0 тэрбумыг чойжоо гулгайч аймгийнхаа цэнгэлдэхийн жорлонд зарцуулна. УБ улсын хэмжээний эрчим хүчний хангамж байнгын аюулын зэрэгт ажиллаж байхад ийм сайд энэ салбар хариуцаад мөнгийг нь хувийн юм шиг зарцуулаад байж болох уу? Занданшатар, Амарбаясгалан, Хүрэлсүх нараа
Pkxny
2025-08-01 10:07
ЭХүчний сайдыг уг нь өмнөх хариуцлагаа хүлээгээд огцруулах л хэрэгтэй байсан Өөр мэрэгжлийн хүн байхгүй юу Улсаа, Ард түмнээ бас Салбараа боддог сэтгэлтэй хүн хэрэгтэй байна
Зочин
2025-08-01 07:56
ХОТОД өвлийн эрчим хүчний бэлтгэлийг ярьж байхад сайд наадамлаад л. ИЙМ сайдтай эрчим хүчний яам хэцүүднэ. ӨӨР хүн МАН д алга уу?
Зочин
2025-08-01 01:44
Ашиг сонирхлын зөрчилтэй энэ этгээдийг яагаад байлгаад байдаг юм бол?
Зочин
2025-08-01 00:18
Энэ баян хүн тэр мөнгөө хувиасаа гаргахгүй яасан юм!!!
Зочин
2025-07-31 22:38
Увс аймгийн ой сайхан болжээ, атаархаад ухлээ!!! Бух л аймагт ечнеен херенге зарж л байгааштээ, хэлдэггуй л болохоос!!!
Зочин
2025-07-31 21:35
дэндүү дээрэлхүүлж бна
Зочин
2025-07-31 21:34
улсын наадмыг 8 тэрбумаар хийсэн гэсэн Увсын наадмыг 28 тэрбумаар хийсэн гэсэн энэ дөрвөд улсын эзэн юмуу хаашаа юм бэ ард түмэн дэндүү хүлцэнгүй бна
Отгонхүү
2025-07-31 18:44
Мөнгөө буцааж авяа Чойжоо энэ бол бидний мөнгө нэг бол хурд ххк с нөхөн төл
Зочин
2025-07-31 17:31
Хэрвээ хувиасаа гаргасан бол өөр хэрэг, бидний зовж олж, төлдөг татварын мөнгийг ингэж дураараа зарцуулах нь арай л дэндүү байна. Өөр оронд бол шууд огцорно, манайд яаадгийг бүгдээрээ харцгаая????????
Зочин
2025-07-31 17:00
Тэтгэвэрээ аваад цахилгаан гэрлээ тогтмол төлдөг ахмадуудын цахилгаан гэрэлийг таслаж үйлёидэж байна маргааш хүртэл махаа мужтгаж цайны сүүгээ гашилгаж маргааүтай золгохоос арай л баына тогтмол төлдөг төлдөгүыш ухаант компьптер нь мэдмээр л юм дах
Зочин
2025-07-31 16:04
1931 онд Увс аймаг байгуулагдсан. Бас л луйвар явсан. 94 жилийн ой болсон шүү дэ ккк
Зочин
2025-07-31 16:02
Муу үтгэн
keyboard_arrow_up