Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдсон Б.Даваадалай ₮980 саяын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, ₮260 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 7 сарын 30

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар тодорхой асуудал хариуцсан бодлогын зөвлөхүүдтэй ажилладаг бөгөөд ахлах зөвлөхөөрөө Б.Даваадалайг томилжээ.

Б.Даваадалай өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн 2024 оны УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшиж байсан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатартай нэг нутаг аж.

Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантурт суралцаж байгаа аж.

Тэгвэл Ерөнхий сайд ахлах зөвлөхөөр томилогдсон Б.Даваадалайн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: 60 сая 
Гэр бүлийн орлого:54 сая
Орон сууц барилга байгууламж: ₮980 сая /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: 20 сая / Суудлын жижиг машин,Toyota, Camry/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮25 сая /Эзэмших-700м2 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮8 сая
Хадгаламж: 260 сая, Бэлэн мөнгө: ₮243 сая 
Авлага:  ₮0 сая
Зээл: 443 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664636
0 эможи

Зочин
2025-07-30 15:23
МУИС - ийг дэмжээд байдаг, ур дунд нь дампуураад байгаа шуу!!! Салхи оруулах цаг болсоон!
keyboard_arrow_up