Б.Жавхлан: 2026 оны төсөвт наймдугаар сард иргэд, олон нийтийн саналыг авч, хэлэлцүүлнэ

2025 оны 7 сарын 30

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын хуралдаанд төсөв боловсруулах нэгдүгээр үе шатын явцын талаар мэдээлэл өглөө. ЗГ-аас 2026 оны улсын төсвийг боловсруулахаар ажиллаж байна. Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө. Энэ хүрээнд Төсвийн суурь хуулийн 28 дугаар зүйлийг сайн харж танилцаарай гэж хэлмээр байна Наймдугаар сарын турш ард, иргэдээс саналыг хүлээн авч, хэлэлцүүлэг хийнэ.

Наймдугаар сарын 1-нээс Emongolia-оор саналаа авна. Яамд анхан шатны боловсруулалт хийгээд олон нийтэд мэдээлнэ.

Дэлхий нийтээр ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт хязгаарлагдмал байхаар байна. Энэ нь төслийн шинэчлэлтийн хүрээнд хийж байгаа зөв бөгөөд томоохон алхам. Олон нийт ямар ч санал ирүүлж болно. Хамгийн гол нь Засгийн газраас боловсруулсан бодлого, хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн тухай хуультай нийцсэн байх ёстой гэх мэт ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664634
0 эможи

keyboard_arrow_up