УОК-оос түймэр унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэжээ

2025 оны 7 сарын 29

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд өнөөдрийн /2025.07.29/ байдлаар ойн түймрийн 7 голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн 230 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар тус суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлыг сонсож, шийдвэрийг гаргалаа.

Дээрх түймрийн голомтод НОБГ-ын 40 алба хаагчийг нэмэлтээр ажиллуулахаар хуваарилж, гал унтраах тоног төхөөрөмж болоод бусад шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн УОК-оос түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664602
0 эможи

keyboard_arrow_up