Иргэний нисэхийн салбарт Францын шилдэг технологи нэвтэрнэ

2025 оны 7 сарын 08

Arslan.mn

Монгол, Францын Иргэний нисэхийн удирдах байгууллагууд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Франц улстай агаарын навигацийн үйлчилгээний техник, технологийг шинэчлэхэд хамтран ажиллах юм. Энэ онд Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.

Санамж бичигт Монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Францын талаас BPI France, ENAC, Thales Group-ийн албан ёсны төлөөлөгчид гарын үсэг зурлаа.

Санамж бичигт:

• Иргэний нисэхийн дэд бүтэц, аюулгүй ажиллагаа

• Инженерийн шийдэл, систем, техник технологи

• Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх

• Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн хөрөнгө санхүүг шийдвэрлэх боломжийг судлах талаар тусгасан байна

Хоёр улсын эдийн засгийн олон талт хамтын ажиллагаа ийнхүү иргэний нисэхийн салбараар өргөжин тэлж байна.

Монгол Улс, Франц Улсын Засгийн газар хооронд 1996 онд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Иргэний нисэхийн салбарыг аюулгүй, үр ашигтай болгон хөгжүүлэх талаар хамтран ажиллах санамж бичигт 2011 онд гарын үсэг зурсан.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам өндөр технологи, дэд бүтцийн хөгжлөөр тэргүүлэгч гүрний нэг Францын шилдэг туршлага, шийдлийг нутагшуулж нэвтрүүлэхийг тууштай дэмжинэ" гэсэн юм.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664493
0 эможи

keyboard_arrow_up