П.Наранбаяр: Хувьсах зардлыг хасвал хувийн сургууль, цэцэрлэгүүд хүнд байдалд орно

2025 оны 6 сарын 30

Arslan.mn

Төсвийн тодотголоор боловсролын салбарт 2025 оны сүүлийн хагаст хувийн сургууль, цэцэрлэгт хувьсах зардал олгохгүй байхаар тусгасан.  Энэ нь ирэх намар хичээл эхлэх үед хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх шаардлагатай тулж магадгүй байна.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Хувийн сургууль, цэцэрлэгийн хувьд төрийн ачааллыг хуваалцаж явдаг. Төсвийн тухай хууль дагалдуулсан УИХ-ын тогтоол дээр хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг зогсоох чиглэл орж ирж байна. Хувийн сургууль, цэцэрлэг хоёр дахин илүү хувьсах зардлаа төсвөөс авч, төрийн ачааллыг үүрэлцэж байсан. Энэ нь үр дүнгээ өгч, сугалааны цэцэрлэг байхгүй болж байсан. 2025 оны сүүлийн хагас жилд энэ хувьсах зардлыг зогсоох шаардлагатай нүүр тулж байна.

Хувийн ерөнхий боловсролын сургуульд гэхэд 71 мянган хүүхэд суралцаж байна. Хувийн сургуулиудын төлбөр нь 10 сая төгрөгөөр дээш бол хувьсах зардал олгохгүй байгаа. Харин хувийн сургууль цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлыг зогсоочихоор цэцэрлэг л хүндрэхээр байна. Төрийн ачааллаас үүрэлцэж, хамт явж байгаа учраас хүнд байдал учирч магадгүй. Төсөв сайжрахаар эргээд хэрэгжүүлэх болов уу гэж найдаж байна. Бүх салбарт таналт хийх хүнд байдалтай улсаараа нүүр тулсан. 

Төрийн өмчийн их дээд сургуулийн байр ашиглалтын төлбөрийг төсвөөс төлөхийг зогсоож, өртгийг нь төлбөрт шингээх гэдэг байдлаар чиглэл нь орж ирсэн. Нийт долоон их сургуулийн зардлаас холбогдох таналт хийхэд 13 тэрбум төгрөг болж байгаа. Сургалтын төлбөрийн хэмжээг тухайн сургуулийн удирдах зөвлөл хариуцаж, шийддэг. Энэ шийдвэр төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөр дээр нөлөөлнө" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664362
1 эможи

Зочин
2025-06-30 22:46
хассан нь дээр ш дээ хүнд бхйдалп орохгүй ээ өндөр төлбөр авдаг ш дэээ
Зочин
2025-06-30 20:16
Хувиин сургууль төсөв өгдөг хулгаачууд
Зочин
2025-06-30 17:51
Дээд боловсролд терийн емчийн монополийг зогсоож эрс цомхотгох хэрэгтэй!!! ШУА -ыг тарааж, челеет ерселдеенд оруулах, байр байшин маш олон, оюутан олон менге хийх их боломжтой байгаа!
Зочин
2025-06-30 12:42
Хувийн сургууль , цэцэрлэг хүнд байдалд орох үгүй нь хэнд хамаатай юм. Угаасаа төр , хувийн хэвшил 2 тусдаа асуудал. Хувийн юм гэдэг хувиа бодож довоо шарлуулахын нэр. Улсын сургуулиудыг чанаржуулж хувийн сургуулиудаас дутахааргүй байлгахад л анхаарах ёстой.
Зочин
2025-06-30 12:36
Наанаа дандаа хувийн хэвшлээ дэмжин гэж худлаа ярина хувийн хэвшилд сурч байгаа багш ажилчид хүүхэд яахаараа хохирох ёстой юм өөрсдөө олигтойхон шиг менежмент явуулж чадаж байгаа билүү
Иргэн
2025-06-30 11:39
ТӨСВИЙН АЛДАГДАЛ ТА НАРЫН ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ, ҮРЭЛГЭН БАЙДАЛ, ҮР АШИГГҮЙ ХУДАЛДАН АВАЛТ, ХЭТЭРХИЙ ӨӨДРӨГ ТӨСӨӨЛЛӨӨС ШАЛТГААЛАН БИЙ БОЛСОН. АЛДАГДЛЫГ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГААС НӨХӨЖ, АРД ИРГЭДИЙН ХАЛААСНААС АВАХГҮЙ ШҮҮ!!! ХУВЬСАХ ОЛГОХГҮЙ БОЛ ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ТӨЛБӨР НЭМЖ ЭЦЭГ ЭХЭЭС АВХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛНО. ТА НАР ХУЛГАЙЛЖ ХАГАРТАЛ БАЯЖААД, ИРГЭД АЛДАГДЛЫГ НӨХДӨГ ЯМАР ГАЖУУДСАН ТОГТОЛЦОО ВЭ.
Зочин
2025-06-30 11:34
Тэнэг шийдвэрээ болиоч ээ
Зочин
2025-06-30 10:46
Тэрний оронд улсын сургууль цэцэрлэгт байгаа илүү орон тоонуудыг яагаад хасаж болохгүй 120 хүүхдтэй цэцэрлэгт 42 ажилтантай худалаа гэвэл баян өлгийд ирээд үз нэг цэцэрлэгт 6 манаач байгаа худал яраж бна гэж бодож бна уу итгэхгүй бол баян өлгий аймгийн сургууль цэцэрлэгт ирээд ажилад үзэг хэрэгтэй салбар нэртэй баахан цэцэрлэг нээсэн багшаас илүү үйчилгээний ажилтантай сургууль цэцэрлгүүд байгаа тэд нарыг хасаж болохгүй юм уу үйчилгэний ажилтануудыг хувийн хэвшилээр хийлгэж болохгүй юм уу яагаад ямар ч сайт бичиж чадагүй бна баян өлгийн боловсролын газрыг нэг сайн шалгаж бологүй юм уу төрийн мөнгийг үрэн тааран хийж бна
keyboard_arrow_up