Эгүүлэн татагдахаар болж буй Элчин сайд Ж.Бямбасүрэн ₮122 саяын ОРЛОГОТОЙ ч өөрийн гэсэн ХӨРӨНГӨГҮЙ
Хоёр Элчин сайд эгүүлэн татагдахаар болжээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тайландад суугаа Элчин сайд А.Төмөр болон Лаос дахь Элчин сайд Ж.Бямбасүрэн нарыг эгүүлэн татах саналыг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлжээ.
Тэгвэл Эгүүлэн татагдахаар болж буй Элчин сайд Ж.Бямбасүрэнгийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮122 сая
Гэр бүлийн орлого: ₮32 сая
Орон сууц барилга байгууламж: ₮177 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮10 сая /Адуу-10/
Газар: ₮13 сая /Өмчлөх-1000м2 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮0 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮43 сая гэж мэдүүлжээ.
Эргэн сануулахад, Элчин сайд Ж.Бямбасүрэн нь Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажилласан байгаад 2021 оны 12-р сараас Монгол Улсаас Лаос улсад суугаа Элчин сайдаар томилогдсон бөгөөд түүний Элчин сайдаар ажиллах хугацаа нь дууссан байжээ.









