Эгүүлэн татагдахаар болж буй Элчин сайд А.Төмөр ₮528 саяын ХАДГАЛАМЖТАЙ гэж мэдүүлжээ

2025 оны 6 сарын 27

Arslan.mn

Хоёр Элчин сайд эгүүлэн татагдахаар болжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тайландад суугаа Элчин сайд А.Төмөр болон Лаос дахь Элчин сайд Ж.Бямбасүрэн нарыг эгүүлэн татах саналыг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлжээ.

Тэгвэл Эгүүлэн татагдахаар болж буй Элчин сайд А.Төмөрийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮126 сая 
Гэр бүлийн орлого: ₮24 сая
Орон сууц барилга байгууламж: ₮260 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮10 сая /Хурдан удмын адуу-3/
Газар: ₮20 сая /Өмчлөх-300м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮528 сая
Авлага:  ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

Эргэн сануулахад, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь өнгөрсөн сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас  унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

А.Төмөр нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажилласан байгаад 2020 оны аравдугаар сарын 26-нд Элчин сайдаар томилогдсон бөгөөд түүний Элчин сайдаар ажиллах хугацаа нь дууссан байжээ. Гэвч эргүүлэн татаагүй байсан нь Элчин сайдуудын томилгоонд Гадаад харилцааны яам хяналт, хариуцлага тавих ёстой үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийнх хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664332
1 эможи

Тат
2025-06-27 22:36
ХОМ моом яах вэ наад А.Төмөр гээч чинь хүнмалчихаад ирж байгаа бол хүн амины хэрэгт татах бус уу?
А.Төмөр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up