Б.Жавхлан: 14400 төрийн алба хаагчийг төрийн хэмнэлтийн хүрээнд цомхотгоно

2025 оны 6 сарын 18

Arslan.mn

Засгийн газар анхны ээлжит хуралдаанаа хийж байна.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн 2025 оны төсвийн тодотголын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газрын хуралдаанд 2025 оны төсвийн тодотголын урьдчилсан танилцуулгыг хийлээ. Ирэх баасан гаригт дахин хуралдаж хэлэлцэхээр боллоо.

Төсвийн орлого тасарснаас үүдэлтэй төсвийн алдагдал жилийн эцэст 2.3 их наядад хүрнэ гэсэн судалгаа байгаа. Үүний 535 тэрбум төгрөг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу бий болчихож байна гэсэн үг. Үлдсэн 1.8 их наяд төгрөгийг нь төсвийн тодотголоор зохицуулах шаардлага үүсэж байна.

 535 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтын зардлаас, 1.8 их наяд төгрөг урсгал зардлаас хасагдана гэсэн үг.

Үндэсний хороод, зарим яамдын харьяа агентлаг зэрэг төрийн байгууллагуудыг татан буулгах, нэгтгэх зэргээр урсгал зардлыг бууруулна.

Төрийн албан хаагчдын тоог 2026 онд есөн хувиар бууруулах тогтоолыг УИХ баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж төрийн албан хаагчдын тоог цомхотгох ажил энэ удаагийн тодотголоос эхэлнэ. Есөн хувь гэдэг нь 14400 албан хаагч" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664153
1 эможи

irged
2025-06-19 13:09
mash zuv ajil x
Зочин
2025-06-18 22:23
Худлаа яриад байхаар хурдан ажил болгож хэрэгжүүлээч дээ.
Зочин
2025-06-18 22:19
Доогуур, дунд шатнаас л хасаж танах гээд байх юм,өөрсдийнхөө идэж уудгаас болон энэ яамдуудаар байгаа кофе ууж, интернэтээр аялсан шээг сууж байдаг нөхдөөсөө танаачээ!!! Яам тамганыхны чинь цалин хамаагүй өндөр илүү цалин авдаг шүү!!!
keyboard_arrow_up