С.Амарсайхан Шадар сайдаар 4 дэх удаагаа томилогдлоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан шинээр бүрдэж буй Засгийн газарт улиран ажиллахаар боллоо. Тэрбээр тогтвортой, тэнцвэртэй хөгжлийн шийдэл болсон Бүсчилсэн хөгжлийн бодлого, Евразийн эдийн засгийн коридорын чухал үндэс болсон эдийн засгийн тусгай бүс, чөлөөт бүс, хөдөө аж ахуйн салбар, үндэсний ондоошил, уламжлалыг хадгалах, стандарт хэмжил зүйн асуудал зэрэг олон салбарын бодлогыг хариуцан ажиллаж буй юм.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар хоорондын дараах комиссуудыг ахлан ажиллаж ирсэн.
Үүнд:
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс
Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс
Монгол-Английн Засгийн газар хоорондын комисс
Монгол-Канадын Засгийн газар хоорондийн комисс
Монгол–Европын Холбооны хамтын ажиллагааны хороо,
Монгол–Америкийн Засгийн газар хоорондын Худалдаа хөрөнгө оруулалтын зөвлөл
Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын комисс
Монгол-Киргизстаны Засгийн газар хоорондын комисс зэрэг хамтарсан механизм багтана.
Ажлын туршлага
С.Амарсайхан нь төр, дипломат алба болон хувийн хэвшлийн салбарт олон жил ажилласан туршлагатай.
1992–1993: Монгол Улсын Шинжлэх Ухаан мэдээлэл, технологийн Төвийн ажилтан
2000–2004: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын ажилтан
2004–2007: Америкийн Худалдаа, Хөгжлийн корпорацийн гадаад худалдааны менежер
2007–2017: “Оюуны Ундраа” группийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал
2012–2020: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
2017–2019: Нийслэлийн ИТХ-ын дарга
2019–2020: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2020–2021: УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
2020 оноос хойш: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2021 оноос хойш: Монгол Улсын Шадар сайд (дараалан гурван удаа томилогдсон)
Улс төрийн туршлага
С.Амарсайхан нь 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, 2013 оноос Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга, Монгол Ардын Намын Бага хурлын гишүүний сонгуульт албыг хашиж байна.
Эдийн засаг, бизнесийн салбарын туршлага
Тэрбээр Монголын хувийн хэвшлийн томоохон төлөөллийн нэг, 1990 онд байгуулагдсан “Оюуны Ундраа” группийн үүсгэн байгуулагч бөгөөд 2007–2017 онд тус группийн Ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан. "Оюуны Ундраа" групп нь уул уурхай, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, банк санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Мөн “Монголын эдийн засгийн форум”, “Үндэсний стратегийн хүрээлэн” зэрэг бодлогын судалгааны байгууллагуудын үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд “Монголын гүйцэтгэх захиралуудын (CEO) клуб”-ын үүсгэн байгуулагч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Боловсрол
С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрж, 1991 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1996 онд АНУ-ын Калифорни мужийн “Фресно Институт”-ийг төгссөн. 2000 онд АНУ-ын Соут Вест Их сжргуулийг эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн.
Гадаад хэл
Англи, Хятад, Орос хэлтэй.
Судалгаа, сонирхдог сэдэв
С.Амарсайхан нь олон улсын улс төр, нийгмийн өөрчлөлт, гадаад бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа, дэлхийн засаглалын чиг хандлага болон ногоон хөгжил, мэдээллийн технологийн салбар, бүс нутгийн хөгжлийн стратегийн чиглэлээр судалгаа, бодлогын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Монгол Улсын хөгжлийн бодлого, стратегийг боловсруулах чиглэлд анхаарч байна.









