АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ₮975 саяын нэг ОРОН СУУЦ, ₮2,8 тэрбумын АВЛАГАТАЙ

2025 оны 6 сарын 18

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Засгийн газартаа МАН, ИЗНН, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн нийт 19 сайдын томилгоог хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайд нарын 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа АТГ-т мэдүүлж байсан Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮61 сая
Гэр бүлийн орлого: ₮100 сая
Орон сууц барилга байгууламж: ₮975 сая /орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮299 сая  /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй /           
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮595 сая
Хадгаламж: ₮279 сая
Авлага:  ₮2,8 тэрбум 
Зээл:  ₮263 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664132
0 эможи

keyboard_arrow_up