ШИНЭ ЗАСАГ ПРОГНОЗ: Засгийн газрын танхимд хуучин сайд нараас хэн нь ҮЛДЭХ вэ?

2025 оны 6 сарын 17

Arslan.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газраа байгуулах хүрээнд барьж байгаа саналыг хэлэлцэн дэмжжээ.

Түүнчлэн парламентад суудалтай ИЗНН, ХҮН, Үндэсний эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулах чиглэл өгчээ.

Энэ талаар МАН-ын генсек Я.Содбаатар “Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзлээ. Яамгүй гурван сайд, Үндэсний хороо ахалж байсан сайд нарыг хасахаар болсон. Мөн удирдах зөвлөлд Ерөнхий сайдын танилцуулсан хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж, АН-аас бусад УИХ-д суудалтай намуудтай хамтрах нь зүйтэй гэж үзлээ. Удахгүй Ерөнхий сайд ЗГ-ын бүтцээ танилцуулна" гэлээ.

Өөрөөр хэлбэл, Шинэ Засгийн газар өмнөхийн адил 3 Шадар сайдтай байх бөгөөд  хуучин засагт ажиллаж байсан сайдуудаас Н.Учрал, Б.Жавхлан, С.Бямбацогт,  Б.Батцэцэг, Б.Дэлгэрсайхан  нарыг үлдэхээр яригдаж байгаа аж. 

Тухайлбал, 

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Бямбацогт 
  • Шадар сайдаар Н.Учрал эсхүл С.Амарсайхан 
  • Сангийн сайдаар Б.Жавхлан
  • Барилга, хот байгуулалтын сайдаар Э.Бат-Амгалан
  • Эдийн засгийн хөгжлийн сайдаар Г.Тэмүүлэн
  • Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг 
  • Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут
  • Эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэн эсхүл Т.Мөнхсайхан
  • Нийгмийн хамгааллын сайдаар Г.Дамдинням
  • Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.Дэлгэрсайхан
  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар
  • ХЗДХ-ийн сайдаар Л.Мөнхбаатар
  • Соёл спорт, аялал жуучлалын сайдаар Ч.Ундрам
  • Боловсролын сайдаар П.Ганзориг  нарын нэрс яригдаж эхэлжээ. 
  • Том төсөл, дэд бүтэц хариуцсан шадар сайдаар Н.Номтойбаярыг томилохоор болжээ.

 Эх сурвалжийн хэлснээр бол зарим нэрс өөрчлөгдөх магадлалтай гэсэн юм.

Харин үлдсэн сайд нарыг Хамтран Засгийн газраа байгуулах чиглэлийн хүрээнд  ИЗНН, ХҮН, Үндэсний эвсэлээс томилох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
664119
1 эможи

Zochin
2025-06-17 15:20
Bolowsroliin saidgui bolj bgamu
keyboard_arrow_up