Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг ард түмэндээ хүргэсэн засгийн газар байна

2025 оны 6 сарын 12

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнөөдөр /2025.06.12/ 12.00 цагт эхэлж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Батбаяр: Ямар нэршилтэй Засгийн газар байх вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар ""Муур хар юм уу цагаан байх нь гол биш. Хамгийн гол нь хулгана барьдаг байх ёстой" гэдэг үг байдаг. Ямар нэршилтэй байхаас илүү ард иргэдтэйгээ ойр, ээлтэй Засгийн газар ажиллаж, тулгарч буй бэрхшээлийг даван  туулахад чиглэсэн ардчилсан Засгийн газар байх ёстой. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг ард түмэндээ хүргэсэн Засгийн газар байна. Нэршил бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулах үеэрээ дэлгэрэнгүй танилцуулъя" гэв. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа "Та Засгийн газраа бүрдүүлэхдээ ямар өөрчлөлтийг хийх вэ. Дангаараа Засгийн газрыг бүрдүүлэхдээ юугаар өөр байх вэ. Бусад намуудыг урьж оролцуулах уу?" гэв.

Нэр дэвшигч Г.Занданшатар "Бид урагшаа харж ажиллах ёстой. УИХ-аар шөнөжин хуралдаж шийдвэр гаргасныг би дүгнэхгүй. Хамтарсан Засгийн газар богино хугацаанд сайн ажилласан. Тийм учраас ажлууд нь үргэлжлэх ёстой. Би бусад намуудтай уулзаж ярилцаагүй. Намайг Ерөнхий сайдаар томилоогүй байна. Хэрвээ томилбол УИХ-д суудалтай намуудтай улсынхаа эрх ашгийн төлөө хамтарч ажиллана." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664015
1 эможи

keyboard_arrow_up