Буруу сэхсэн “бизнесмен“ Ж.Ганбаатараас өөр зам тээврийн салбарыг даатгачих боловсон хүчин байхгүй гэж үү

2025 оны 6 сарын 12

Arslan.mn

Ерөнхий сайдыг томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газар огцорсон ч МАН, ХҮН намын сайд нар бууриа сахиж, зөвхөн АН-аас томилогдсон сайд нарыг л сольж, нэмэх шийдэлд хүрч байгаа аж.

Тиймээс Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах нь тодорхой болсон учраас онгойж буй сайд нарын албан тушаалыг горилогчид ч олон болж буй. МАН-ын сайдын суудал горилогчид Ж.Ганбаатар, Д.Батлут, Д.Бум-Очир, Ч.Ундрам, Э.Бат-Амгалан,  Г.Дамдинням гэхчлэн хөвөрч эхэлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ж.Ганбаатар нь Зам  тээврийн сайдад горилж байгаа гэх мэдээлэл бий. 

Тэрбээр Баянгол дүүргийг 10 гаруй жил  чамгүй мөнгөөр услаж байж  улс төрд орох "виз"-ээ авсан гэдэг.  Өөрөөр хэлбэл, мөнгөтэй, бэлтэй хүмүүсийн жишгээр л улс төрд орсон нь бизнесээ хамгаалах гэсэн зорилготой ч байх. Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ УИХ-ын хамгийн баян гишүүдийн нэг. 

Хэдэн жилийн өмнө “Зорчигч Тээврийн Нэгтгэлийн III бааз” –ын 2.5 га газрын үнэлгээг 10 тэрбумаар буулган хамаарал бүхий компаниараа хувьчилж авсан дуулианд нэр холбогдож явсан Ж.Ганбаатар гишүүн саяхан гэхэд чуулганы индерээс "төртэй бизнес хийж үзээгүй гэж томрож" өөрийгөө энхийн цагаан тагтаа мэт магтаж сууж харагдсан.

Түүний талаар  Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян агсан  “Хүмүүс янз янзаар л баяжих юм. Шунал нь шулам болсон баячууд ч бий. Ж.Ганбаатарыг сонгуулийн сурталчилгаа явуулахын оронд, баян өргөнөөрөө  бардамнан мөнгө, эд материал тараахад нь хүмүүс их дургүйцсэн. “Намын гишүүнийхээ батлахыг барьж ирээд 50 мянган төгрөг ав” гэж хүртэл баярхсан байгаа юм. Ер нь Ж.Ганбаатар гэж хүний их мөнгөнд дулдуйдсан энэ хүчтэй бүлэглэл, хүний аминд хүрч болзошгүй болчихлоо. Өдий хүртэл би Ж.Ганбаатар гэж хүн шиг “буруу сэхэж” байгаа хүнийг даанч үзсэнгүй дээ” хэмээн  бичиж байжээ.

Туршлагын хувьд үзсэн ч түүнийг сайн улстөрчийн нүдээр харахаас илүү сайн бизнесмэн л гэж харах хүмүүс олон. 

Тэгвэл Шинэ Засагт орж, сайд болох хүсэлтэй Ж.Ганбаатарын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮395 сая
Гэр бүлийн орлого: ₮27 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /Орон сууц-3/
Тээврийн хэрэгсэл: ₮1 тэрбум  /Lexus 570, Mercedes Benz S350L,  Land Rover V1 нийт гурван тээврийн хэрэгсэлтэй /           
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮520 саяын үнэлгээтэй нийт 11 газартай

  • Эзэмших-1261 м2-1,
  • Өмчлөх-324 м2-1,
  • Эзэмших-370 м2-1,
  • Өмчлөх-372 м2-1,
  • Өмчлөх-434 м2-1,
  • Эзэмших-4495 м2-1,
  • Өмчлөх-569 м2-1,
  • Өмчлөх-579.57 м2-1,
  • Өмчлөх-601 м2-1,
  • Өмчлөх-606 м2-1,
  • Эзэмших-7195 м2-1 

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮8,7 тэрбум 
Авлага:  ₮0 сая 
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Буруу сэхсэн “бизнесмен“ Ж.Ганбаатараас өөр зам тээврийн салбарыг даатгачих боловсон хүчин байхгүй гэж үү, МАН аа...

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664013
0 эможи

Зочин
2025-06-12 21:15
чихрийн наймаачин
Шинэ ЗГ-т орж ажиллах хүсэлтэй
keyboard_arrow_up