Ерөнхий сайдыг томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

2025 оны 6 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх /2025.06.10/ Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д оруулсан.

Ерөнхий сайдыг томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /06.10/ хэлэлцсэн. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /06.12/ 12.00 цагт хуралдуулж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664004
0 эможи

keyboard_arrow_up