Б.Чойжилсүрэн: Ирэх өвлийн оргил ачаалалд 50 мВт-ын турбин ашиглалтад орж амжихгүй. Энэ өвөл хэцүүхэн давах нь
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр " Эрдэнэт хүний амь эрсэдсэн учраас эрүүгийн процесс үргэлжилж байна. Харин бид хөндлөнгөөс энэ асуудалд оролцож болохгүй.
2025-2026 оны өвлийн оргил ачаалалд энэ 50мВт-ын турбин ашиглалтад орж амжихгүй. Үүнийг бусад эх үүсвэр болох шаардлагатай үед Өвөрмонголоос 80 хүртэлх мВт эрчим хүч авахаар дэд бүтцийн ажлууд хийгдсэн.
Эрчим хүчний салбар дөрвөн толгойтой юм шиг байна. "Эрчис монгол", Эрчим хүчний яам аль нь хариуцлага хүлээх юм бэ. Давхардсан чиг үүрэгтэй. Эзэнтэй болмоор байна. Хариуцлага хүлээх хүн алга. Нэг талд нь гаргаж өгөөч гэсэн санал тавьсан. Энэ дагуу эрчим хүчний ТӨХК-уудын 66 хувь өчигдрөөс Эрчим хүчний яам дээр буцаж ирсэн. Эрчим хүчний бизнес төлөвлөгөөг тодотгол хийж шинэчилнэ.
ДЦС-3 дээр гарсан ослын шалтгааныг тодруулж, засвар хийж, сэргээн босгох төлөвлөгөөг танилцуулах ёстой. 2025-2026 оны халаалтын улирал эхлэхэд 90 гаруйхан хоног үлдчихлээ." гэв.









