Н.Учрал: Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

2025 оны 6 сарын 04

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нийгмийн даатгал, татварын багц хуулийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Засгийн газар эдгээр хуулийн төслүүдийг зургаадугаар сард УИХ-д өргөн барихаар төлөвлөж байсныхаа дагуу хэлэлцлээ" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663850
0 эможи

keyboard_arrow_up