Б.Чойжилсүрэнтэй хамт “Эрчим хүчний“ ТӨК-иудыг нэгтгэн удирддаг Г.АМАРТҮВШИН хариуцлага хүлээх ёстой

2025 оны 6 сарын 04

Arslan.mn

Дулааны гуравдугаар цахилгаан станцад энэ сарын 2-ны өдөр осол гарсан. Уг ослын улмаас инженер залуу амиа алдсан харамсалтай явдал болсон. 

Уг асуудалтай холбогдуулан салбар хариуцсан сайд буюу Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуцлага хүлээхэд бэлэн  гэдгээ мэдэгдсэн. Тэрээр, " Осолд инженер залуу өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр эхнэр хоёр хүүхэдтэй, салбартаа 20 гаруй жил ажилласан инженер байсан. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна.” хэмээсэн.

Тэгвэл энэ салбарт хариуцлага хүлээх ёстой дахин нэг хүн байна. Энэ бол Эрчим хүчний ТӨК-иудыг нэгтгэн удирдах болсон “Эрчист Монгол” компанийн гүйцэтгэх гүйцэтгэх захирал Г.Амартүшин.

Учир нь Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сард "Эрчист Монгол" ХХК-ийг байгуулж, эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нэгтгэн захирал нь Г.Амартүшин томилогдоод удаж буй.

Тус компанийн харьяанд, Дулааны 2, 3, 4 дүгээр цахилгаан станцууд, Дүүргүүдийн зарим, орон нутаг дахь дулааны станц, “Тавантолгой дулааны цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц Орон нутгийн эрчим хүчний систем, цахилгаан түгээх, дамжуулах компаниуд, “Эрчим хүчний үндэсний төв”, “Диспетчерийн үндэсний төв” зэрэг 44 ТӨХК багтаж буй.

Товчхондоо, Г.Амартүшин Засгийн газраас салбарын эрчим хүчний салбарын ТӨК-иудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангаж ажиллахаас гадна алдагдлыг бууруулах чиглэлийг авч ажиллаж байгаа хүний хувьд мөн ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ёстой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663838
0 эможи

Зочин
2025-06-04 20:20
Оюунэрдэнийн хахууль авч сайд дарга болгосон гайнуудаас болж монгол улс сүйрлээ писда
keyboard_arrow_up