Дараагийн Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана
2025 оны 6 сарын 03
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр (2025.06.02) болж, “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, тогтоолын төсөл батлагдаагүй тул Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай тогтоол батлагдсанд тооцлоо.
Уг тогтоолоор, шинэ ерөнхий сайдыг томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Л.Оюун-Эрдэнэд даалгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663811
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс