ТАНИЛЦ: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл БҮРЭН ЭХЭЭР...

2025 оны 5 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын өчигдрийн /2025.05.29/ хуралдаанаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжсэн байдаг.

Тэгвэл энэхүү тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлжээ.

Тогтоолын төсөлд “Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг хурдтай хөгжлийн төлөөх зориг уриан доор хэрэгжүүлж эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, дэвшүүлсэн бодлого зорилтоо тогтвортой тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг хэрэгтэй байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын их хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” хэмээжээ.

Засгийн газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл бүрэн эхээрээ хүргэж байна.

МОНГОЛ УСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдугээр зүйлийн 1 дэх хэсэг , Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг , Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

  1. " Хурдтай хөгжлийн төлөөх Зориг " уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Усын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан , хөгжлийн 14 мега төсөл , эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжуулж, бодит ур дунг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээ тогтсугай.
  1. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663726
1 эможи

keyboard_arrow_up