Ц.Туваан: Нефть импортлогч компаниуд үндэслэлгүйгээр үнэ нэмсэн. Үнэ нэмсэнээ валютын ханштай холбож тайлбарлаж байгаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан " Шатахууны үнэ нэмэгдсэн асуудалд импортлогч компаниудын зүгээс валютын ханш өссөн. Энэ нь АИ92 шатахууныг борлуулахад хүнд тусаж байна, тиймээс үнээ нэмсэн гэдэг зүйлийг хэлж байна. Улстөрийн нөхцөл байдал ийм үед нефть импортлогч компаниуд хүлээцтэй байж болох л байсан, би тэгж харж байгаа.
Ажлын цаг дууссан үед, баасан гарагийн орой үнэ нэмсэн. Амралтын өдрөөр холбогдох гэхэд ихэнх нь утсаа аваагүй. Түүнээс нь хойш бид ажиллаж байна. Шунхлай компани ярилцаж, АИ92-оос бусдыг нь 200 төгрөгөөр буулгасан.
Ард иргэдийн халаастай, мөнгөтэй холбоотой асуудал учраас бид маш яаралтайгаар компаниудтай уулзаад, эргэн мэдээлэл өгнө. Шатахууны үнийг эргээд хэвийн байдалд оруулахаар ажиллана.
Тэд жаахан хүлээцтэй байж болох л байсан. Улс төрийн бужигнаантай, ард түмний сэтгэл санаа хүнд байгаа үед давхцуулах шаардлага байгаагүй.
" гэв.









